Мэдээллийн технологи нь байгууллагад томоохон хөдөлгөгч, урагш хөтлөгч байдаг. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдал ямар үүрэгтэй вэ? Зөвхөн технологийн компаний гэлтгүй, мэдээллийн аюулгүй байдлыг үр дүнтэйгээр удирдсанаар байгууллагыг амь бөхтэй, өрсөлдөх чадвар сайтай болоход туслаад зогсохгүй олон улсад амжилттайгаар гарч ирэхэд нөлөөлнө.
Бидэнтэй холбогдох

Бидний тухай
Бид бол мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай баг бөгөөд дараах олон улсад танигдсан мэргэжлийн сертификатуудтай.:
- GIAC Exploit Researcher and Advanced Penetration Tester
- GIAC Exploit Researcher and Advanced Penetration Tester
- Certified Information System Auditor (CISA)
- Certified Information System Security Professional (CISSP)
- IRCA Certified ISO 27001 Lead Auditor
- Certified Security Analyst
- Certified Ethical Hacker
Манай үйлчилгээнүүд
Мэдээллийн системийн аудит
COBIT5 фреймворкод суурилсан, тодорхой домайнуудыг сонгосон, эсвэл байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн аудитыг хийж гүйцэтгэнэ. Энэ нь мөн Монгол улсын Кибер аюулгүй байдлын хуулийн шаардлагыг хангана.
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн аудит
ISO 27001 стандартад суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн аудит албан ёсны баталгаажуулах (сертификат олгох) аудит нь 2 үндсэн шаттай бөгөөд нэмэлтээр аудитын өмнөх урьдчилсан шинжилгээ хийлгэх боломжтой.
Эмзэг байдлын тест
- Сүлжээний дэд бүтцийн тест
- Утасгүй технологийн тест
- Аппликейшн болон API аюулгүй байдлын үнэлгээ
- Зайнаас ажиллахтай холбоотой аюулгүй байдлын шинжилгээ
- Веб болон мобайл аппликейшний аюулгүй байдлын тест
- Галт хананы тохиргооны хяналт
Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ
- ISO 27001 стандартын хэрэгжүүлэлт
- Аюулгүй байдлын үйл ажиллагааны төв (SOC) хэрэгжүүлэлт
- Аюулгүй байдлын архитектур дизайны хэрэгжүүлэлт
Мэдээллийн аюулгүй байдлын сургалт
- ISO 27001 стандартын танилцуулга, суурь мэдлэг, хэрэгжүүлэлт, дотоод аудитын түвшиний сургалтууд
- Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг олгох ажилтнууд, менежрүүдэд зориулсан сургалтууд
- ISO 27001 стандартын суурь мэдлэг болон хэрэгжүүлэлтийн түвшиний онлайн сургалт курсууд.
Бодлого журам боловсруулалт
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
- ISO 27001 болон PCI DSS стандартуудад шаардагддах бодлого журмууд
- Технологийн холбоотой тусгай чиг үүргийн журмууд
Бидэнтэй холбогдох
Бид аливаа байгууллагын салбарт тохирсон, олон улсын стандартад нийцсэн аюулгүй байдлын шийдэл үйлчилгээнүүдийг саналт болгож байна.